Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа энэ сарын 15-наас зогсоно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

Нийслэлийн ногоон бүсэд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн болон хувь хүний 23 зуслан байдаг. Эдгээрээс нийслэлийн Хүүхдийн төлөө газарт хүсэлт тавьж, 18 зуслан өнгөрсөн зургадугаар сараас эхлэн эхний ээлжийн амрагчдыг бүртгэсэн билээ. Одоогоор 9800 гаруй хүүхэд зуслангуудад нэг долоо хоногт 90-100 мянган төгрөг төлж амраад байгаа ажээ. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачилгаар нэн ядуу өрхийн 500 хүүхдийг зусланд төлбөргүй амраасан байна. Энэ ажилд Засаг даргын нөөц хөрөнгөөс 12 сая төгрөгийг зарцуулжээ. Зуслангууд хуваарь ёсоор гуравдугаар ээлжийн амрагчдаа хүлээж авч амраагаад энэ сарын 15-нд үйл ажиллагаагаа дуусгахаар болжээ.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top