Манай улсад Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээний хүрээнд Монголын залуучуудын холбооноос “Эко аялал”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү аялалд оролцож буй 90 залуу өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорих аж. Мөн Үндэсний төв номын сантай хамтран хүүхэд, залуусын сэдэвт номын үзэсгэлэн яармагийг энэ сарын 16-нд зохион байгуулах юм байна. Үзэсгэлэн яармагт ирсэн эхний 90 хүнийг Ганжуур, Данжуур болон Үндэсний төв номын сангийн номын фондтой танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )