Гэр бүлийн хамт Германд амьдраад гурван жил болж байгаа жүжигчин О.Энхтуул зун бүр эх орондоо ирж амардаг. Энэ жилийн хувьд тэрээр ирсэн даруйдаа олон ангит кинонд тоглож зуныг амралтын байдалтайгаар бус ажиллаж өнгөрөөсөн. Киноны зураг авалт өндөрлөхтэй зэрэгцэн түүний Герман явах цаг ч болсон гэнэ. Өөрөөр хэлбэл жүжигчин О.Энхтуул нөгөөдөр буюу даваа гаргийн орой Герман явах бөгөөд одоо бэлтгэлээ базаан уулзаж амжаагүй нэгэнтэйгээ уулзаж яваа сурагтай. Түүний хувьд одоо ганцхан хэсэгт тоглох үлдээд байгаа гэнэ. Тиймээс зураг авалтандаа орох хүртэл чөлөө аван хувийн ажлаа амжуулж яваа гэж кино группынхэн мэдэгдсэн.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )