Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин энэ сарын 16-26-нд Норвегийн Осло хотноо болох Хатан хаан Сонягийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцохоор шалгарлаа. Энэ уралдаанд 43 орны 200 гаруй дуучид оролцохоор материал, видео бичлэг, явуулснаас эхни йшалгаруулалтад 21 орны 52 дуучин өрсөлдөхөөр болжээ. Урьдчилан шалгаруулалтад тэнцсэн Э.Амартүвшин ирэх долоо хоногт Норвегийг зорино. Тэрээр өнгөрсөн сард ОХУ-д болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн юм.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )