Ийм жигшүүртэй хэрэг Сүхбаатар дүүргийн Сэлх гэдэг газар уржигдар шөнө гарлаа. 72 настай ээжийгээ 51 настай охин нь хавирга, далны ясыг нь хугартал зоджээ. Мөрдөн байцаалтын явцад дээрээс нь дэвссэнээ хүлээсэн байна. Тэднийх хөдөөнөөс шилжиж ирсэн бөгөөд хотоос 12 км-ийн зайтай айлын зуслангийн хашаа байшин хардаг байжээ. Хэрэг гарсан өдөр охин нь архи ууж ээжтэйгээ маргаж улмаар ээжийгээ зодож эхэлсэн байна. Урьд нь ч ээжийгээ элдвээр дарамталдаг байсан хэмээн мэдээлэл цагдаагийнханд иржээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )