Их хэмжээний тарваганы мах хууль бусаар нэвтрүүлэхийг завдав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоогоор 60 тарвагыг гаргах гэж байсан хоёр удаагийн зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Энэ сарын 12-ны өглөө Багануур дүүргийн харьяат дөрвөн иргэн Булган аймгийн Дашинчилэн сумаас 60 орчим тарвага агнан 30-29 БРА дугаартай эксел маркийн авто тээврийн хэрэгслэлээр нийслэл рүү нэвтрүүлэх гэж байжээ. Машиныг шалгахад 14 хавх, гурван ангийн буу, 39 сум, гурван хутга илэрсэн байна.  Мөн Булган аймгийн Могод сумаас 91-08 БУА улсын дугаартай портер машинаар хоёр тарвага тээвэрлэн орж ирснийг 22-ын товчоонд үүргээ гүйцэтгэж байсан албаны хүмүүс илрүүлжээ. Илрүүлсэн 61 тарвагыг Байгалийн голомт халдварт өвчин судлалын үндэсний төвд лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд хориотой түүхий эдийг оруулж ирсэн автомашинуудад халдваргүйжүүлэлт ариутгал хийж саатуулсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас захиргааны хариуцлага тооцон, тээврийн хэрэгслэлийг нь хурааж улсын орлого болгох, мөн цагдаагийн байгууллагаас холбогдох хэрэгт хариуцлага тооцох юм байна.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top