Ц.Батбаярын үлгэрт сонгогчид нь дахин хуурагдахгүй гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13


 

2008 оны сонгуулийн үеэр Ардын нам, Ардчилал намынхан хотын гэр хорооллын айлуудын хашааны газрыг орон сууцаар солих том амлалт өгч билээ. Энэ ажил нь  биелсэнгүй. Сүхбаатар дүүргийн хэсэг айлын газрыг худалдан авч орон сууцны барилгуудыг барих гэж дуншиж л байна. Энэ ч яахав.  Хотын утааг багасгахын тулд нийтийн хүчээр хийж буй гол ажлуудын нэг юм. Харин Ц.Батбаяр гишүүнээс эхлээд сонгогчиддоо амлахдаа “Сонгуульд МАХН /одоогийн Ардын нам/ ялбал 1,5 сая төгрөг өгнө. Үүнээс гадна би Баянзүрхийн айл бүрийн хашааны газар дээр барилга барьж өгнө. Энэ бол миний намынхаа мөрийн хөтөлбөрөөс гадуур та нарт амлаж байгаа зүйл шүү” гээд л тодорч байсан юм. Өөрөөр хэлбэл тэр нэг намын амлаж чадаагүйг амалсан лут амьтан болж харагдах гэсэн хэрэг. Хөөрхий муусайн сонгогчид үүнд нь хууртаад, бас дээр нь тараасан мөнгөнд нь татагдан түүний төлөө саналаа өгсөнсөн. Гэтэл одоо тэр нь байхгүй байна. Яаж байхав дээ. Үнэг, чоно хоёрын үлгэр шиг л юм болоод өнгөрч байгаа нь энэ. Баянзүрх дүүргийнхэн түүний энэ үлгэрийг мартаагүй байна. Хааяа нэг нь нөгөөдөө ярьж өгдөг хөөрхөн ёгт үлгэр болжээ. Эртээ урьдын цагт  энэ дүүрэгт нэгэн худалч үнэг хүрч ирээд... гээд л хөгжилтэй нь аргагүй ярьцгаах ажээ. Энэ үлгэр нь ам дамжин яригдсаар одоо “Эртээ урьд цагийн худалч үнэгэнд хууртагдахаа больсон ард түмэн амар сайхандаа жаргажээ” хэмээн төгсдөг болсон гэнэ. Ц.Батбаяр харин тус дүүрэгт дахиад л нэрээ дэвшүүлэх санаатай намынхаа удирдлагуудтай сэм тохироо хийж яваа сурагтай. Гэхдээ дүүргийнх нь иргэд хүлээж авахгүй янзтай байгаа гэнэ шүү. Үнэг, чоно хоёрын үлгэр тэдэнд том сургамж болсон бололтой.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top