Д.Ариунцэцэг аргагүй л намба суужээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

Харагдаж байгаагаасаа илүү хашир Д.Ариунцэцэг ээж болсноосоо хойш аргагүй намба сууж, төрхөмсжээ. Цагтаа, миссийн  тэмцээнд орж, үзэгчдийн дэмжлэгээр түрүүлэх шахаж байсан Д.Ариунцэцэг  одоогоор охиндоо бүх л халамж, анхаарлаа хандуулаад завгүй байгаа аж. Хэдийгээр ард түмний мисс маань төрхөмдөө буцсан ч, “Бүх зүйл түр зуурынх, үүнийг л тэвччих” хэмээн өөртөө тэвчээр зааж, амьдралаа бүрэн бүтэн авч үлдэх гэж байдгаараа зүтгэсэн гэдэг. Тиймдээ ч, Ц.Мянганбаяраас салсан даруйдаа, чамгүй жүжиг тоглосон Пүүжээтэй харьцуулбал, Хайрмаа охиноо тэврэн намдуу, даруухан аж төрөх болсон. Түүнийг найз нөхөд нь “аргагүй” ээж болжээ гэж ярьдаг юм билээ. 

 А.Туяа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top