МХЕГ-ын дарга Содхүү “Петро Чайна Дачин тамсаг ” ХХК –ийг өмөөрч ажлаа хийсэн байцаагчдынхаа эрхийг хаслаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

“Петро Чайна Дачин тамсаг ” ХХК-ийн тээвэрлэлтийг зогсоолоо гэсэн мэдээлэл өнгөрсөн 06-р сарын 21 ний өдөр манай сайт дээр гарч байсан .Орон нутгаас шууд дамжуулсан уг мэдээлэл маргааш өглөө нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарч, эх орны маань газар шороог хүний хүний  сэтгэлээр бусинуулж байгаа “Петро Чайна Дачин тамсаг ” ХХК-ийн үйл ажилагааг зогсоосныг хүн бүхэн “ЗӨВ” гэж хүлээж авсан. Салбарын сайд Х.Баттулга, энэ талаар хэвлэлийн ажилтнаараа дамжуулан мэдээлэл тарааж, шаардлага тавих цаг нь болсон гэдгийг хэлж байсан. Харин МХЕГ-ын дарга н.Содхүү л энэ асуудалд их эмзэг хандаж, хөдөө орон нутгаар томилолтоор яваад ирсэн байцаагчдаа “Ажлаас чинь хална” гэж сандаргаж байсан билээ. Со даргын энэ үг оргүй биш байж. Тэрээр гурван байцаагчаа  ажлаас халаагүй ч байцаагч байх эрхийг нь хураажээ. Эх орныхоо унаган төрх, онгон байгальд санаа тавьж зохих ёсны шаардлагаа тавьж, ажлаа хийж яваад ирсэн байцаагчдаа ийнхүү... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top