Хэн хэнийхээ ааш аягыг тэвчихгүй салж сарних дээрээ тулж байсан ч хосууд дахин үрийн зулай үнэрлэхээр бэлдэж байна. Энэ удаад С.Жавхлангийн тогооны хүн Г.Эрдэнэчимэг араг түшиж биш эцэг эхийнхээ дэргэд төрөхөөр шийджээ. Өмнө нь нөхрийнхөө үгнээс гаралтгүй цагаан эсгийгээр бүрэн бүрсэн гэрт араг түшиж төрсөн Г.Эрдэнэчимэг үнэхээр хаширсан. Тиймээс аав ээжийнхээ дэргэд эрхлэнхэн, тунихан байж төрөхөөр шийдэн арын сайхан хангайдаа очоод байна.
Харин дуучин С.Жавхлан Монгол орноор тойрон аялж, хоолойгоо цуцтал дуулж яваа. Тэрээр эхнэрээ амаржсаны дараагаар хамтран дуулж, нийтийн дууны ханхүү нэрээ хаан болгож өөрчлөн, эхнэртээ хатан нэрийг авч өгөхөөр зэхэж байгаа гэнэ.
Нэгэн зэрэг хувь, хувьсгалын ажлыг амжуулж яваа нийтийн дууны ханхүү маань юутай ч эхнэрээ амаржих хоногийг хуруу даран хүлээсээр ...
А.Аюурзана
Сэтгэгдэл ( 0 )