Нийслэлийн хүнсний зах, дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 2.7 хувиар буурчээ.
Харин өмнөх сарын дүнтэй харьцуулахад 2.8 хувиар буурсан байна. Өмнөх сард зарагдсан үнээсээ ямааны мах 0.6 хувиар өссөн бол, хонины мах 0.9-3.5 хувь, үхрийн мах 2.6-3.5 хувь, адууны мах 1.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад ямааны махны үнэ 0.6 хувиар өссөн бол, хонины махны үнэ 5.3-6.5 хувь, үхрийн махны үнэ 2.84.6 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар буурч, нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4213 төгрөг, үхрийн мах /ястай/ 4625 төгрөг, ямааны мах 3280 төгрөг, адууны мах 3633 төгрөг, хонины цул мах 4283 төгрөг, үхрийн цул мах 5175 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
VIII сарын дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ "Алтан тариа" ХК-ий задгай 2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өсөж, задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, савласан дээд гурилын үнэ 0.8 хувь, орос дээд гурилын үнэ 0.9 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )