“Miss Mongolia-2011” тэмцээний тэргүүн мисс И.Төгсөө: Эхээс заяасан царай зүс, бие галбираа хутганы ирэн дор тавихгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 29

Энгийн атлаа эрхэмсэг харагдах энэ шавилхан бүсгүй цаанаа л нэг хүүхдэрхүү санагддаг. Дөнгөж 12-хон настайгаасаа эхэлж загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд өрсөлдөх болсон И.Төгсөө өдгөө эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахаар шамдаж буй. Загвар өмсөхөөс илүү миссийн тэмцээнд оролцох нь түүнд таалагддаг болоод ч тэр үү, энэ чиглэлээр нэлээд амжилт гаргаж яваа нэгэн. Эх орондоо болон олон улсад зохиогдсон миссийн тэмцээнүүдэд удаа дараа тэргүүлсэн сайхан бүсгүй маань хамгийн сүүлд “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг гардсан юм. Япон улсад ирэх арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон мисс бүсгүй өдгөө ХУИС-ийн олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа хоёрдугаар дамжааны оюутан. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.  

-“Miss Mongolia-2011” таны оролцож байгаа хэд дэх тэмцээн бэ?

-Яг үнэндээ, тоолж амжаагүй юм байна.(инээв) Хамгийн анхны тэмцээн маань “Үнсгэлжин” байлаа. Түүнээс хойш би “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан. Үүнээс гадна “Charlie’s Angels” агентлаг, “Beauty on  top of the world” төрийн бус байгууллагаас хамтран өнгөрсөн жил зохион байгуулсан “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” тэмцээнд тэргүүн байр эзэлж байлаа. Харин одоо “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг гардсан болохоор “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гэж байна. Бас болоогүй ээ, ирэх нэгдүгээр сард Турк улсад зохиогдох “Miss globe international-2010” тэмцээнд оролцох гэж байгаа. Тэгэхээр миний оролцсон тэмцээний тоо яг хэд хүрэхийг хэлж мэдэхгүй нь.

-Камерын өмнө бүгд өөрийгөө өөрчилж, олны анхаарлыг татахаар оролдож байхад харин та ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Яагаад тэр вэ?

-Тэгэх шаардлагагүй ээ. Хэсэгхэн хугацаанд ч болов, хамт амьдарсан бол охидын жинхэнэ ааш харагдах байсан биз. Бусад оролцогч нэлээд чөлөөтэй, өөрсдийнхөө ааш араншинг илэрхийлэхдээ сайн юм билээ. Харин би нэлээд даруухан талдаа учраас зарим үед намбалаг харагддаг байж мэднэ. “Доргих” үедээ харин... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top