Монгол улсын Засгийн газрын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцэх үндэсний зөвлөгөөнийг угтаж Нийслэлийн хэмжээнд “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулж шилдэгүүдээ тодруулсан байна.
Сүхбаатарчууд дүүргийнхээ хэмжээнд онцлох гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тодруулан 14 дүгээр хорооны иргэн н.Цамбын “Жуулчдад зориулсан эмээл”, 1 дүгээр хорооны иргэн Д.Уранчимэгийн “Зээгт наамал”, Ж.Уснак “Арьс модоор хийсэн хүүхэлдэй” зэрэг бүтээлүүдийг тус үзэсгэлэнд оролцуулснаар Д.Уранчимэг, Ж.Уснак нарын бүтээлүүд Нийслэлийн “Брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Сэтгэгдэл ( 0 )