ОХУ-ын “Зөн билгийн тулаан-12” нэвтрүүлэгт Монголын удган Г.Түдэв оролцож байгаа билээ. Энэ сарын 18-нд Оросын ТНТ телевизээр уг нэвтрүүлгийн долоо дахь удаагийн сорилго явагдав. Одоогийн байдлаар тэмцээнд үлдсэн зургаан хүний дотроос Монголын удган Г.Түдэв дөрвөн хувийн саналаар гуравдугаарт бичигдэж байна. Харин үзэгчдийн 75 хувийн дэмжлэгийг авсан Елена Ясевич түрүүлэх магадлалтай болоод байгаа бол Москва хотын иргэн сийлбэрч А.Леденев 13 хувийн саналаар удаах байранд явж байгаа юм байна. Бусад гурван оролцогч болох К.Виктория гурав, Л.Роза, С.Алия нар нэг хувийн саналтайгаар сүүл мушгисан байна. Монгол улсыг төлөөлөн анх удаа ОХУ-ын Зөн билгийн тулаанд оролцож байгаа Г.Түдэвийн хувьд орчуулагч үүргээ сайн гүйцэтгэхгүй байгаагаас гадна дээд тэнгэрээс хэлсэн онгодын үгийг дутуу дамжуулж байгаа нь шүүгчдээс оноо авахад нөлөөлж байгаа гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй байгаа гэнэ. Тэрээр найм, ес дэх сорилгод амжилттай оролцож чадвал А.Леденевыг гүйцэн түрүүлж Оросын “Зөн билгийн тулаан”-ы дэд байрын шагнал хүртэх боломж нээгдэх ажээ.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )