ӨНӨӨДӨР: БНСУ-ын ЭСЯ-наас мэдээлэл хийнэ

2019 оны 08 сарын 26

08:30 цагт

  • "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт  сургалт болно.

09:30 цагт

  • ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд "Соёлын өвийн хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт - семинар болно. Утас: 99849000

11:30 цагт

  • "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд “Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг болно. Утас: 312458, 88003181, 99946229

14:30 цагт

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock" төвд  "Хүчээ нэгтгэе:Залуучуудын манлайлал" Монголын залуучуудын хөгжлийн үндэсний 5-р чуулган болно. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн залуусын төлөөлөл 600 гаруй залуус оролцоно. Утас: 91915340, 99047423, 99519677

15:00 цагт

  • БНСУ-ын Элчин сайдын яаманд тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top