ӨНӨӨДӨР: Морьт харвааны тэмцээнд амжилт гаргасан тамирчид ирнэ

2019 оны 09 сарын 02

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

10:00 цагт

  • ЦССҮТ-д сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдөрлөг болно. Утас: 99550999
  • МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд тус сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. Утас: 99002019

10:30 цагт 

  • Гадаад харилцааны яамны хэвлэлийн төвд Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлсийг зохион байгуулж оролцсон монгол иргэдэд Россотрудничество агентлагийн шагнал гардуулах ёслол болно.

12:00 цагт

  • Монголын уран зургийн галерейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан МОНЦАМЭ агентлаг,  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

13:30 цагт

  • Хувийн ААН, компаниуд 1-5 жилийн хугацаатай “ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ” төсөл хэрэгжүүлж байна. Дэнжийн 1000, 39-р сургуулийн орчимд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан түрээсийн орон сууцны төсөлтэй танилцана. Утас: 8018-9929

16:00 цагт 

  • Чингис хаан нисэх онгоцны буудалд БНСУ-д болсон морьт харвааны тэмцээнд амжилт гаргасан манай улсын тамирчид эх орондоо ирнэ. 

18:30 цагт

  • "Зайсан хилл" цогцолборт МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top