ӨНӨӨДӨР: “Морин зэрэглээ” номын нээлт болно

2019 оны 09 сарын 03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улс дахь албан ёсны айлчлал эхэлнэ.

09:30 цагт

  • Халхын голын дайны 80 жилийн ойн арга хэмжээн хүрээнд Л.Дандарбаатарын хөшөө (Офицеруудын ордон), Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө (БНХАУ-ын элчингийн урд), Зөвлөлтийн дайчдын хөшөөнүүдэд (Зайсан толгой) хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Батлан хамгаалах яамны удирдлага зочид төлөөлөгчид оролцоно. Жуков маршлын зээнцэр оролцоно.

10:00 цагт

  • Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ахмад архитекторуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Монголын архитекторуудын эвлэлийн ордоны хүндэтгэлийн танхимд болно. Утас: 77130638

16:00 цагт

  • Төрийн шагналт Б.Лхагвасүрэн агсны бүтээлүүдээр эмхэтгэсэн “Морин зэрэглээ” номын нээлт "Интер ном" номын их дэлгүүрт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top