ӨНӨӨДӨР: Зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлнэ

2019 оны 09 сарын 10

09:00 цагт

  • Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын хүрээнд Үндэсний багийг чадавхижуулах сургалт, семинар есдүгээр сарын 10-13ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус сургалт, семинарт 20 гаруй яам, агентлагийн төлөөлөл болон хувийн хэвшил, ТББ -ын төлөөллүүд оролцоно. Хаана: Засгийн газрын II байр, хурлын танхим Утас: 99849000
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн хуралдаан Монголын хүүхдийн ордонд болно. Утас: 325044

10:30 цагт

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Хүүхдийн спортын VI наадмын нээлтэд оролцоно. Нээлт Буянт Ухаа спорт цогцолборт болно.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

  • 10:30 цагт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд мэдээлэл хийнэ.
  • 11:00 цагт Зээлдэгчдийн холбооноос “Банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлж байгаа тухай” хэвлэлийн бага хурал хийнэ.
  • 12:30 цагт "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд ач зээр нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-оос мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  • Олон нийтийн төвд АТГ хэвлэлийн хурал хийнэ. Утас: 80750912

12:00 цагт

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, Төрийн ордны баруун талын Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416, 88087678

14:00 цагт

  • “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал болно. Хаяг: Төрийн ордны зүүн талын Кредит банктай байрны 4 давхарт, Лобби төв.

14:30 цагт

  • ШУА-/СТӨ/-ийн 3-р давхрын зааланд "Өвөр Азийн мэдээлэл харилцаа" сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал Д.Ф.Жевезня Кофас илтгэл тавина. Утас: 98119897

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top