ӨНӨӨДӨР: "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно
09:00 цагт
- Д.Сүхбаатарын талбайд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
11:00 цагт
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Би хариуцлагатай аав, ээж” жилийн аяны нээлтийн өдөрлөг болно. Утас: 88599098, 91005008
11:30 цагт
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Ардын уран бүтээлчдээс: Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа болно. Утас: 11-325044, 88099272
12.00 цагт
- БОАЖЯ-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн хурал зарлалаа.
12:30 цагт
- "Blue mon" галерейд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
12:40 цагт
- Дотоод хэргийн их сургуульд Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаа болно. Утас: 88068293, 89015303
Top
Сэтгэгдэл ( 0 )