ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүүхдийн эрх зөрчсөн талаар мэдээлнэ
08:30 цагт
- "МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН НАМЫН ТӨЛӨВШЛИЙН АСУУДЛУУД" хэлэлцүүлэг "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно. Утас: 99993792
9:00 цагт
- Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ-ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хурал болно. Утас: 99179899, 99755726
- “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалт Blue Sky зочид буудалд эхэлнэ.
10:00 цагт
- “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-т зориулсан үйл ажиллагаа ЭМЯ-ны хурлын Б зааланд болно. Утас: 88027947
11:00 цагт
- Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС хөтөлбөрт шалгарсан “Нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төслийн гарын үсэг зурах ажиллагаа МУИС-ийн 1-р байрны 320 тоот танхимд болно. Утас: 99002019
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Монгол Тэмүүлэл" сургуулийн Эцэг, эхийн зөвлөлөөс “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүүхдүүдийн суралцах эрхийг зөрчиж байгаа тухай” мэдээлэл хийнэ.
- Гадаад харилцааны харилцааны яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болно.
11:30 цагт
- Эрүүл мэндийн яамны А танхимд ЭХЭМҮТ, төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулна.
13:00 цагт
- Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416
14:00 цагт
- Blockware компанийн T.OS Pay аппликейшны Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа "Holiday Inn" зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 7722 5544
Top
Сэтгэгдэл ( 1 )
Сонгууль дөхсөн ЖДҮ.Энхбаяр амилсан.