ӨНӨӨДӨР: "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээлэл хийнэ

2019 оны 09 сарын 23

09:00-17:00 цагт

  • Гадаад харилцааны яам есдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Зэрлэг амьтдын асуудлаарх Төв болон зүүн хойд Азийн бүсийн экспертүүдийн уулзалтыг гурван үндсэн сэдвийн хүрээнд долоо хоногийн арга хэмжээ болгон зохион байгуулж байна. Утас: 88054040

10:00 цагт

  • Барилга, хот байгуулалтын яамны "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" Сүхбаатарын талбайд болно.Утас: 8018-9929, 9111-9757
  • Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна. Утас: 88049313

12:00 цагт

  • "Харанга" хамтлагийн 30 жилийн ойд зориулсан "Харанга 30 жил - Замд гаръя" тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал "Novotel" зочид буудалд болно. Энэ үеэр тоглолтоос гадна шинээр гаргах цомог, пянз, баримтат нэвтрүүлэг, реалити шоуныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Холбоо барих дугаар: 91111206, 96696674
  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Тавантолгой түлш" ХХК шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт

  • "Намрын ногоон өдрүүд 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Алсыг харъя-Органикийг сонгоё" өдөрлөг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 8001-9000
 

 

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top