ӨНӨӨДӨР: "Балдорж" шагнал гардуулах ёслол болно

2019 оны 09 сарын 26

09:00 цагт

  • Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
  • Ус сувгийн удирдах газрын Хяналт удирдлагын төвийн нээлт болно. Утас: 99121618
  • Автотээврийн үндэсний төвд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй тээвэр" зөвлөгөөн болно. Утас: 99101432

10:00 цагт

  • Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаан болно. Утас: 80020878

11:00 цагт

  • ХХААХҮЯ-ны есөн давхарт Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийг хангахад асуудлаар мэдээлэл авахыг урьж байна. Утас: 88087892
  • Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” цогц үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болно.
  • Монголын архитекторуудын эвлэлийн ордонд "Архитектурын дурсгалт барилгын хадгалалт хамгаалалт" форум болно. Утас: 77130638
  • Сүхбаатарын талбайд Эрчим хүчний яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11:30 цагт

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • "Холидэй-Инн" зочид буудлын хоёрдугаар давхарт Монгол Улсын барилгын зураг төсөл боловсруулагчид, барилга хүлээн авах комисс, барилга байгууламж, зам тээврийн норм норматив, стандарт боловсруулагчдад зориулсан семинар болно. Утас: 99556827
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан сэтгүүлчдэд танилцуулга хийнэ. /Сангийн яамны Түшээ танхимд/
  • АШУҮИС-ийн Төв байранд Монголын эмч нарт зориулан босгосон хөшөөний нээлт болно. Утас: 99051825

14:00 цагт

  • Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа НДЕГ-т болно. Утас: 99070054

17:00 цагт

  • “Art Space 976” галерейд “Чөтгөрийн өндөгний тухай ярилцъя” хэлэлцүүлэг болно.

18:00 цагт

  • Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Балдорж" шагнал гардуулах ёслол "Улаанбаатар" зочид буудалд болно.

 

МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ УЛСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛЫН ХҮРЭЭНД:

09:00-10:00 цагт Академич Б.Ширэндэвийн нэрэмжит талбайд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлт болно. (МУИС-ийн хичээлийн II байрны урд талын) - Утас: 99717977, 99012549

Салбар хуралдаан

14:00-17:40 цагт I салбар хуралдаан – Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого Байршил: МУИС-ийн төв байр, Эрдмийн танхим (дугуй заал)

14:00-17:40 цагт II салбар хуралдаан – Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц Байршил: ШУТИС-ийн төв байр, Хурлын танхим (урлаг заал)

14:00-17:40 цагт III салбар хуралдаан – Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт Байршил: АШУҮИС-ийн төв байр, Оюутны соёлын төв

14:00-17:40 цагт IV салбар хуралдаан – Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл Байршил: СУИС-ийн төв байр, Оюутан театр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top