ӨНӨӨДӨР: Иргэн Т.Хасбаатар Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ
08:30 цагт
- “Туушин” зочид буудал ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан дэлхийн их сургуулиудын захирлуудын чуулган болно. Утас: 99148148
09:00 цагт
- “Улаанбаатар гранд” зочид буудалд “Төр-иргэний нийгэм: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” форум болно. Утас: 99164119
10:00 цагт
- НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 80020878
- Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 129 дүгээр сургуульд агаарын чанарыг сайжруулах бүсийн цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих ажлын үр дүнг танилцуулна.
- ХӨСҮТ-д Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авна. Утас: 99773800, 88008516, 88132202
- УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль, цэцэрлэгийн бүс орчмын автозамын нөхцөл байдалтай танилцана. Утас: 99073940
11:40 цагт
- “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Т.Хасбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хууль зөрчиж буй талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- Сүхбаатарын талбайд "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдэд батламж гардуулна. Утас: 88104671
14:00 цагт
- ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд ХБНГУ-ын Билёфёльдийн Их Сургуулийн профессор, доктор Стёфан Мёрл “Популизмын тэлэлт- Ардчилал уу, хямрал уу: Ирээдүйгээ харах харьцуулсан тойм", “ЗХУ дахь авлигын онцлог шинж ба Пост-социализм" сэдвээр лекц уншина.
14:30 цагт
- МҮХАҮТ-д Олон улсын арбитрчдын өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
10:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
14:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
- “HRDAY 2019” хүний нөөцийн ажилтны үндэсний чуулган болно. Утас: 99019204
15:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )