ӨНӨӨДӨР: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулна

2019 оны 10 сарын 21

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

10:00 цагт

  • “Blue Sky” зочид буудалд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулна.
  • Монголбанкны В байранд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болно.

11:00 цагт

  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 88049313
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Төрийн ордны гадна “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эх жагсаал зохион байгуулна.
  • НҮБ-ын байранд “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн нээлт болно.
  • “Blue Mon” цамхагт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн “Найрамдлын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 95959329

12:00 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн С.Мишиг “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна” сэдвээр мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top