ӨНӨӨДӨР: ТВ4 телевиз, Хатуу-Мэдээ.мн сайтын удирдлагуудын гэмт хэргийн баримтуудыг дэлгэнэ
09:00 цагт
- СТӨ-нд “Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно. Утас: 11-325044
09:30 цагт
- “Blue Sky” зочид буудалд “Улс төрийн нам ба Иргэний нийгмийн хууль эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно.
10:00 цагт
- НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Утас: 70119921
10:50 цагт
- “Шангри-Ла” зочид буудалд Монголбанк, Мастер картын удирдлагууд Үндэсний бренд Т төлбөрийн картыг EMV чип технологид шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Утас: 80117121
11:00 цагт
- Чингэлтэй дүүргийн VII хороонд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Сервис центр"-ийн нээлт болно. Утас: 96062488
- ШУТИС-ийн төв байранд доктор, профессор, туйл судлаач Л.Дүгэржав Антарктид тивд долоо дахь удаагаа судалгаа хийх талаар мэдээлэл хийнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын үндэсний фронтоос цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.
- MN-Мэдээллийн төв нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх баригч намын удирдлагууд ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд нөлөөлж хууль бус шийдвэрүүд гаргуулж байгаа талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ.
11:30 цагт
- Пума империал зочид буудлын хоёр давхарт хэвлэлийн бага хурал зарлаж байна. Сэтгүүлчдийн онц их хурал гэх зүйлийг санаачлагчид болон ТВ4 телевиз, Хатуу-Мэдээ.МН сайтын удирдлагуудын зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, баримтуудыг дэлгэнэ. Утас: 99097968
- Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн таван сургуульд гэнэтийн шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
10:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )