Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу эл өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )