Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-нд буюу "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг.
Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр баасан гарагийн ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амрах бөгөөд энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулжээ. НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )