ӨНӨӨДӨР: “Монгол Улсын Төрийн дууллын үзмэр”-ийн нээлт болно
07:30 цагт
- МҮХАҮТ-д эрхзүйн шинэчлэлийн олон улсын ахлах зөвлөх Чарльз Хэнрий Монтин “Хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ: Монголд хэрэгжүүлэх арга зам” өглөөний цайны уулзалтад оролцоно. Утас: 99078303
08:30 цагт
- “Blue Sky” зочид буудалд Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” семинар зохион байгуулна.
09:00 цагт
- МУИС-ын Номын санд "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99931551
- Засгийн газрын II байранд “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь" удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно. Утас: 99849000
09:30 цагт
- “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган болно.
10:00 цагт
- “Holiday Inn” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар хурал болно. Утас: 99010499
- НИТХ-ын ээлжит XXIX хуралдаан эхэлнэ. Утас: 70119921
- “Новотел” зочид буудалд “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.
- Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ, МХГ АБТГ- аас сайжруулсан түлштэй холбогдуулан цаг үeийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 11 325044
11:00 цагт
- МУИС-ын Номын санд Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно.
- Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96019643
12:00 цагт
- “Монгол ньюс” мэдээллийн төвд анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Монголбанкны Ёслол Хүндэтгэлийн танхимд тус банкны сар тутмын ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 80117121
14:00 цагт
- “Улаанбаатар” зочид буудалд "Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх нь" сургалтын нээлт болно.
Төрийн ордонд
09:00 цагт
- “Үндсэн хуулийн эхийг баригч -Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11:30 цагт
- Төрийн түүхийн музейд Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд нээж буй “Монгол Улсын Төрийн дууллын үзмэр”-ийн нээлт болно.
12:00 цагт
- “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15:00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )