ӨНӨӨДӨР: “Дэлхийд түгсэн Монгол өв соёл” үзэсгэлэнгийн нээлт болно

2019 оны 12 сарын 03

08:30 цагт

  • НҮБ-ын байранд “Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан”-г баталгаажуулах хэлэлцүүлэг болно. Утас: 70105652

09:00 цагт

  • “Холидэй Инн” зочид буудалд хөгжийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Саreer Expo-2019” болно. Утас: 99931551
  • АТГ-ын Олон нийтийн төвд “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг болно.

10:30 цагт

  • ЦССҮТ-д “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” болно.

11:00 цагт

  • НЗДТГ-д “Ард түмний штаб”-аас НИТХ-ын даргад шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388
  • Монголын Театрын музейд туульч, цуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавын “Дэлхийд түгсэн Монгол өв соёл” үзэсгэлэнгийн нээлт болно.

11:30 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар мэдээлэл хийнэ.
  • “Тэнгис” кино театрт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг  хамгаалах өдрийг тохиолдуулан “Бид тэгш эрхтэй” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88098294

 

“Шангри-Ла” зочид буудалд

09:30 цагт

  • Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Азийн хөгжлийн банк хамтран “Агаарын бохирдол -Орон сууцжуулалт” уулзалт зохион байгуулна.

10:00 цагт

  • “Евроазийн Эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” олон улсын хурал болно. Утас: 99088034

Хангарди ордонд

11:00 цагт

  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн сард гал түймрийн аюулаас таван хүүхэд, хоёр насанд хүрсэн хүнийг аварсан Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн эмч нарт “Хүний төлөө” медаль гардуулна.

11:15 цагт

  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоонд амин дэм, эм бэлдмэл гардуулна.

Төрийн ордонд

09:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд “Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх” ерөнхий хяналтын сонсгол болно.

11:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо хуралдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top