Jay-Z 50 насныхаа төрсөн өдрөөр тэрбумтны чансаагаа харуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

“Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн баян рэпперүүдийн жагсаалтыг тэргүүлсэн Jay-Z  (Жэй-Зи) тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн. Тэрбээр түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан рэппер. Жэй-Зи эхнэр Бейонсегийн хамт нийт 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө эзэмшдэг байна.

Жей-Зи энэ сарын 4-нд 50 насныхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр тус бүр нь 5000 ам.долларын үнэтэй 50 ширхэг дээд зэрэглэлийн коньяк задалж, тэрбумтны чансаагаа харуулжээ. Уг коньякийг үйлдвэрлэдэг “Bacardi” компанийн хувь эзэмшигч тэрбээр тансаг ундаагаа Францаас захиалан авчруулсан гэнэ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top