09:00 цагт
- “Туушин” зочид буудалд “Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн-2019” болно.
10:00 цагт
- ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн Иргэний танхимд "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх нь" туршлага солилцох уулзалт болно.
11:00 цагт
- ХЗҮХ-нд ”Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё!” нээлттэй хэлэлцүүлэг болно.
- МАН-ын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 88087678, 91110416
11:30 цагт
- ГХЯ-нд “Зөв үйлдэл” аяны хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залуустай уулзана.
12:30 цагт
- ШУТИС-ын Номын санд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын удирдагч агсан Ким Чень Ирийн дурсгалыг хүндэтгэх нээлттэй семинар зохион байгуулна.
13:00 цагт
- УДБЭТ-т Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” үзэсгэлэнгийн нээлт, хүний эрхийн зөвлөгөө, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх уулзалт, хэлэлцүүлэг болно.
14:00 цагт
- Сүхбаатарын талбайд "Хурд", "Харанга" хамтлагийн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан тоглолт болно.
МУИС-ийн Номын санд
09:00 цагт
- "Хот ба хүрээлэн буй орчин-2019" зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99002019
11:00 цагт
- БНПУ-ын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина. Утас: 99105744
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт
- МҮМСУХ-ноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
10:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
14:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Сэтгэгдэл ( 0 )