ӨНӨӨДӨР: ХДХВ, ДОХ-ын халдварын нөхцөл байдлыг хэлэлцэнэ
11:00 цагт
- Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ОХУ-ын найруулагч Валерий Шевченко Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл хийнэ.
- ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть номын нээлт болно. Утас: 99148148
14:00 цагт
- МҮЭСТО-нд “ХОР БАЯРТАЙ” тамхинаас татгалзах үндэсний аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнүүлнэ. Утас: 88084396, 80060907
15:00 цагт
- “Туушин” зочид буудалд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 99135393
Төрийн ордонд
09:00 цагт
- “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
10:00 цагт
- “Их эзэн Чингис хаан” танхимд “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
14:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )