ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Буриадын Засгийн газрын төлөөлөгч Антон Виноградов ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнуудад 1000 амны хаалт өгчээ.
Антон Виноградов “Монгол, Буриад бол эртний сайн хөршийн харилцаатайгаас гадна удам угсаа нэгтэй ард түмэн. Монголын талаас оюутнуудад нь туслах хүсэлт тавьсны дагуу өнөөдөр бид амны хаалтын тусламж үзүүллээ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Мөн тэрбээр Москвад амьдарч байгаа буриад иргэдэд 2000 маск хандивлажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Юун хөөрхөн юм баярлалаа