КОВИД-19 | Вирус хувирамтгай байгаа тул ВАКЦИН ГАРГАХАД амаргүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Коронавирус хувьсан өөрчлөгдөж байгаа учир тохирсон эм, вакцин гаргаж авахад амаргүй байгаа талаар ДЭМБ-аас мэдээллээ. Африк тив, Төв болон Өмнөд Америкт халдварын тоо нэмэгдсээр байгаа аж. Африкаас ӨАБНУ, Алжирт тархалт хамгийн өндөр байна. Мөн ОХУ, Беларусь, Турк улсад халдварын тоо өндөр хэвээр байгаа аж.

Коронавирусний халдварын голомт болоод байгаа Итали, Испани улсад нас баралтын тоо маш удаан хурдтайгаар буурч байна. АНУ-д батлагдсан тохиолдлын хавьтлуудыг тогтоох ажлыг өргөн хүрээнд эхлүүлж, 700 гаруй ажилтан, 35 мянган оюутныг хамруулан ажиллаж байж бүрэн тогтоож чадах аж.

Германы биотехнологийн компани коронавирусний эсрэг вакцин гаргаж, эмнэл зүйн туршилтын зөвшөөрлөө авчээ. Эхлээд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулаад дараа нь эрсдэл өндөр байгаа хүмүүс дээр турших аж.

Тэгвэл Франц улсад нас баралт хамгийн өндөр буюу 18 хувьтай байна. Дэлхийн улс орнуудад тохиолдлын тоо тав хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байна гэсэн дүн гарчээ.

 

Top