КОВИД-19 | Тархалт дэлхий даяар УДААН ХУГАЦААНД үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Дэлхийн улс орнууд коронавирусний халдвар илэрсэн өвчтөнүүдийн хавьтлуудыг тодорхойлох арга хэмжээг сайтар авч, чиглүүлж ажиллахгүй бол тархалт өссөөр байх болно гэдгийг ДЭМБ-аас анхаарууллаа. Коронавирусний тархалт дэлхий даяар удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Үр дүнтэй эм гартал бид хорио цээрийн дэглэмд байж, энэ үйл явц нь бидний хэвийн амьдрал байх болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Дэлхий даяар албан байгууллагууд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах зэрэг ажлын байранд халдвар тархах эрсдэлээс хамгаалж байгаа юм.

Аспирин, ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг эмийн хэрэглээ нь коронавирусний халдвартай өвчтөнүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг 73 судалгааны дүн харуулжээ.

ДЭМБ-аас аюулт вирус биднээс салахгүй, удаан хугацаанд хамт байх учир алдаа бүү гарга, вирус орж ирэх орон зай бүү гарга гэж уриалав. Мөн тусгаарлалт, хөл хорионд орсон хүмүүс болон өвчтөнүүдийг ялгаварлан гадуурхах, нэгнээ дорд үзэх нь сэтгэцийн эрүүл мэнд, дархлаанд нь нөлөөлнө гэдгийг анхааруулж байна.

 

Top