Дэлхийн зорчигч тээврийн урсгал 1.2 тэрбумаар буурна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын урьдчилсан таамгаас үзвэл энэ оны есдүгээр сар гэхэд иргэний агаарын тээврээр зорчигчдын урсгал цар тахал дэгдэхээс өмнөх үеийг бодвол 1.2 тэрбум хүнээр буурах төлөвтэй байна.

Тус байгууллагын мэдээллээр, иргэний агаарын тээврийн нэвтрүүлэх чадвар гуравны хоёр хувиар унах төлөвтэй байна. Үүнээс үүдэн энэ оны эхний есөн сард иргэний агаарын тээврийн компаниудын орлого 160-253 тэрбум ам.доллароор буурахад хүрнэ. Коронавирусний цар тахлын үр дагавар Европ, Ази, Номхон далайн бүс нутгийн иргэний агаарын тээврийн салбарын орлого, нислэгийн тоонд хамгийн хүчтэй нөлөө үзүүлнэ гэж тус байгууллага үзэж байна. Зорчигчдын урсгал Европ тивд хамгийн ихээр буурна гэж мөн тооцоолжээ.

Энэ оны хоёрдугаар сарын 14-нд Олон улсын иргэний нисэхийн байгууллага коронавирусний халдварын дэгдэлттэй холбоотойгоор Хятад улс руу хийх нислэгүүдийг түр зогсоосноор дэлхийн иргэний агаарын тээврийн компаниуд 4-5 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж мэдээлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top