КОВИД-19 | АНУ-д гэрийн муурнууд халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Америкийн мэргэжилтнүүд гэрийн муур “COVID-19”-ийн халдвар авсан анхны хоёр тохиолдлын талаар мэдээлжээ.

Муурнууд гэрийн эзэн юм уу, хөрш айлын хүнээс коронавирусний халдвар авсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Муурнууд халдвар авсан тохиолдол хоёулаа АНУ-ын цар тахал хамгийн их дэгдэлттэй байгаа Нью-Йорк мужид бүртгэгджээ. Гэхдээ хоёр муурны биеийн байдал хэвийн байгаа аж.

АНУ-ын мэргэжилтнүүд иргэдэд хандан цар тахлын үед нохой, муураа бусад гэрийн тэжээвэр амьтан болон хүмүүсээс хол байлгахыг зөвлөжээ.

Нью-Йоркийн амьтны хүрээлэнд өмнө нь хэд хэдэн бар, арсланд коронавирус халдсан тохиолдол бүртгэгдсэн билээ. Эдгээр амьтад асарч байсан эзнээсээ халдвар авсан гэж мэргэжилтнүүд үзжээ.

АНУ-д 840476 хүн халдвар авч, хоногт 27639 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан хүний тоо 46611 болсон бол 77800 хүн эдгэрчээ. Тус улс өвчилсөн болон нас барсан хүмүүсийн тоогоороо дэлхийд нэгдүгээрт яваа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын хоёр дахь давлагаа эхнийхээсээ хүнд байх болно гэж мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
no problem(202.179.27.81) 2020 оны 04 сарын 23

antibodies

0  |  0
Top