Япон улс Орос, Беларусь, Украин зэрэг хэд хэдэн орны иргэдийг улс руугаа оруулахгүй байх хориг тавьжээ. Цар тахлын улмаас ийм арга хэмжээ авч байгаа талаар тус улсын Засгийн газрын коронавирусний эсрэг арга хэмжээ авах төв штабаас мэдээлсэн байна.
Япон улсын хоригийн жагсаалтад Африк, Латин Америк, Ойрх Дорнодын 11 улс нэмэгджээ. Одоо жагсаалтад нийт 87 улс багтаж байна.
Өмнө нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар коронавирусний тархалттай холбоотойгоор тус улсын оршин суугч бүрд олгох тэтгэмжээс татгалзаж байгаа нь тодорхой болсон билээ.
Хойд хөрш ОХУ-д коронавирусний тархалт өсөж, нөхцөл байдал хүнд байгаа юм. Тус улсад иргэдийн хайхрамжгүй байдлаас болж залуус олноор өвчилж, халдвар тарааж, хүүхдүүдийн дунд ч өвчлөл ихтэй болсон юм.