ОХУ шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдлоор Хятад улсыг гүйцэж түрүүлжээ. Нэг хоногийн дотор тус улсад 6198 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 87147-д хүрчээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятад улсад халдварын 83804 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
Өнгөрсөн нэг хоногийн дотор Москва хотод 2871 халдварын тохиолдол батлагдаж, нийт 45351-д хүрлээ гэж шинэ төрлийн коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ. Гэхдээ Москва хотод халдварын дэгдэлт 6.76 хувиар саарсан байна.