БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр ХБНГУ-д олгох 10 сая маскийг тус улсын Засаг захиргаа өнөөдөр /2020.04.27/ хүлээн авчээ.
Дэлхийн ачаа тээврийн томоохон онгоц болох “АН-225” дээрх ачааг тээвэрлэн Лайпциг хотын нисэх буудалд газардсан байна.
Түүнээс гадна цэргийн тээврийн онгоцоор хоёр удаагийн нислэгээр дахин 15 сая маск өгөхөөр төлөвлөж буй аж.
ХБНГУ-ын Засаг захиргаа улсынхаа бүх иргэдэд маск тараах шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ.
Эх сурвалж: DW