Их Британид хөл хорионы дэглэмийг цуцалбал эндэгсдийн тоо 100 мянгад хүрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

 

Их Британийн анагаахын салбарын эрдэмтэд хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцалсан тохиолдолд вирусний улмаас амиа алдагсдын тоо 100 мянгад хүрнэ гэдгийг анхаарууллаа.

Тус улсын Засгийн газрын зарим гишүүд хөл хорионы дэглэмийг боломжтой бол цуцлах, зарим орон нутагт зэрэглэлийг бууруулах талаар ярьж байгаа ч Ерөнхий сайд нь үүнийг дэмжихгүй байгаа юм.

Одоогоор тус улс дэглэмийг цуцлах, бууруулах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг ойрын хугацаанд цуцлахгүй гэж мэдэгдсэн билээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр тус улсад коронавирусээр 154 мянган хүн оношлогдож, 20.7 мянган хүн эндээд байна.

Эх сурвалж: CNN

Top