БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх тохиолдол нэмэгдэж, тухайн нутагт вирусний хоёр дахь давлагаа дэгдэх магадлалтай болсон тул хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болжээ.
Халдвар өндөр тархалттай бүс нутгаас ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлахаар болсон байна. Өмнө нь мөрдөгдөж байсан журмаар 14 хоног тусгаарладаг байсан юм.
Түүнчлэн халдварын тархалт өндөр буй БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирсэн хүмүүсийг ч мөн адил тусгаарлалтад хамруулахаар болжээ.
Эх сурвалж: South China Morhing Post