Олон улсыг хамарсан хүнсний хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай шинжээчид мэдээллээ.
Энэ нь ОХУ-ын Засгийн газар улаанбуудайн экспортоо тодорхойгүй хугацаагаар бууруулах шийдвэр гаргасантай холбоотой аж.
Тус улсад коронавирусний дэгдэлт эрчимжиж байгаатай дээрх шийдвэр холбоотой ажээ.
ОХУ-ын Засгийн газар улаанбуудайн экспортоо коронавирусний дэгдэлтээс шалтгаалан бууруулах шийдвэр гаргалаа.
Энэ нь олон улсад хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулж байна.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам сард гурван сая тонноос илүүгүй улаанбуудай экспортлох квот тогтоосныг өчигдөр мэдээлжээ.
ОХУ-д улаанбуудайн экспорт 2010 оноос хойш ямар нэгэн байдлаар тасалдаж байгаагүй юм. Тухайн үед ган гачиг, татварын асуудлаас шалтгаалан улаанбуудайн экспорт тасалдаж байжээ.
Эх сурвалж: TIME
Сэтгэгдэл ( 2 )
Дэндүү цамаан идэштэй, байгалийн нөөцийг үргүй зардаг байсан юмаа. Хүний амин зуулганд илүү дутуу юм хэрэггүй, мах, цагаан идээ, гурил, будаа, давс, элсэн чихэр байхад л болно. Ус - чанд манах эрдэнээ гамтай, хямгатай хэрэглэх нь хамгаас чухал. Хүн төрөлхтний зарим нь идэх хоол, уух усгүй шахам байхад бид илүү идэх ёсгүй.
жаахан өлсөхөд гэмгүй