ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улсын армийн 2090 алба хаагчаас коронавирус илэрсэн тухай мэдээллээ.
Одоогоос ердөө хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 26-нд 874 алба хаагчаас вирусний халдвар илэрсэн тухай мэдээлж байсан юм. Үүний дараа армийн алба хаагчдаас шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсны дүнд эцсийн байдлаар тогтоожээ.
Халдварын дийлэнх нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудаас илэрсэн байна.
Эх сурвалж: CNN