ЭМЯ: АНУ-д халдвар авсан монгол иргэн зөвлөгөө авсан

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.28/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3 сая халдварын тохиолдол илэрсэн. 211 мянган хүн нас барж, 821 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.

Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 6198 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 87 мянгад хүрлээ. 84 мянган хүн нас барсан Хятад орныг ОХУ давж гарлаа. Сүүлийн 24 цагт ОХУ-д нас барсан 50 хүн бүгд архаг, суурь өвчтэй хүмүүс байсан байна. Бага насны хүүхдүүд халдвар тээх магадлал өндөр байгаа тул хүүхдээ гадагш дагуулж гарахгүй байхыг анхааруулжээ. 

Сүүлийн 24 цагт ЭМЯ-наас 181 удаа гадаад улсад байгаа монголчууд зөвлөгөө авсан байна. АНУ-д шинжилгээний хариу нь эерэг гарсан монгол иргэн эмчилгээ, хорио цээрийн талаар зөвлөгөө авчээ. 

Одоогийн байдлаар Монголд 750 хүн ажиглалтад байгаа. Нийт 114 эмнэлгийн ажилтан ажиллаж байна. 856 хүн гэртээ ажиглалтад байгаа юм. 

ЭМЯ-наас гэртээ агаарын сэлгэлт байнга хийж байхыг зөвлөлөө. 

Top