КОВИД-19 | Дэлхий дахин арваннэгдүгээр сард коронавирусээс АНГИЖИРНА

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

ДЭМБ өчигдрийн ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр улс орнууд коронавирустэй тэмцэх ажилд бүх хүчин чармайлтаа дайчилж байгаагаас болж эрүүл мэндийн бусад үйлчилгээ орхигдож буйг онцолжээ. Дархлаажуулалт, хүүхдийн эрүүл мэндийг зарим арга хэмжээ орхигдохоос сэрэмжлэхийг анхааруулсан байна.

Чили, Аргентин зэрэг улсад сэрүүний улирал болж байгаа учир улирлын томуутай зэрэгцэн коронавирус тархахаас сэрэмжлүүлжээ.

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног энэ сарын 24-30-нд явагдаж байна. Европын холбооны орнуудад улаан бурхан өвчний дэгдэлт гарах хандлагатай байгаа учир дархлаажуулалтаас нэг ч хүүхдийг орхигдуулж болохгүйг ДЭМБ анхааруулжээ.

Тэгвэл Сингапурын технологийн их сургуулийн судлаачид коронавирусний мэдээллийг математик аргачлал ашиглан өвчлөл хэзээ дуусах талаар таамаг гаргасан байна. Уг таамгаар ОХУ ирэх долоодугаар сарын 20, Герман наймдугаар сарын 1, Франц наймдугаар сарын 8, Их Британи наймдугаар сарын 14, АНУ наймдугаар сарын 24 гэхэд коронавирусээс ангижрах бөгөөд дэлхий дахин арваннэгдүгээр сарын 27 гэхэд энэхүү цар тахлаас ангижрах аж.

 

Top