Английн мисс титмээ тайлж, коронавирусний эсрэг тэмцэлд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Өнгөрсөн 2019 оны “Английн Мисс” Бхаша Мукерджи Энэтхэгт хийж байсан хандивын ажлаа орхиж, эх орондоо туслахаар эргэн иржээ.

Бхаша бол загвар өмсөгчөөс гадна эмч хүн. Гоо бүсгүйн тэмцээнд орохоосоо өмнө тэр Их Британийн Линкольнширийн Бостон хотын “Пилигрим” эмнэлэгт бага эмчээр ажиллаж байжээ.

Өнгөрсөн жил Бхаша “Дэлхийн Мисс” уралдаанд оролцож, 2020 оны эхнээс дэлхий тойрон сайн үйлсийн аян өрнүүлж байлаа. Гэвч Их Британид коронавирусний халдвар маш их тархсан тул ажлаа орхин, төрөлх Бостон хотдоо эргэн ирсэн байна. Гэхдээ тэр эхлээд 14 хоног тусгаарлагдах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top