Шинэ төрлийн коронавирусний цар тахлын хорио цээрийн болон урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээний үеэр улирлын томууны халдварыг бууруулах боломжтой гэж Их Британийн Төв Ланкаширын их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.
The Conversation сэтгүүлд мэдээлснээр, цар тахалтай холбогдуулан авч буй арга хэмжээ хүн амын дунд ашиг тусгай зуршлыг хэвшүүлэхэд дөхөм болжээ.
КОВИД-19 дэгдэхээс өмнө Их Британид эрчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нийтийн бие засах газраар үйлчлүүлснийхээ дараа гараа угаадаг байсан бол өдгөө хүн амын 83 хувь нь тогтмол гараа угаах болсон байна. Түүнчлэн боловсролын байгууллагуудыг хаасан нь улирлын томуу дэгдэхээс урьдчилан сэргийлэхэд эерэгээр нөлөөлжээ. Сургуулийн сурагчид улирлын томуугаар халдварлах эрсдэлтэй бүлэгт ордог байна. Түүнчлэн үүнд хорио цээрийн дэглэм нөлөөлжээ.
Японд өнгөрсөн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт томууны өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 60 хувиар буурчээ. Мөн ийм хандлага Европт ажиглагдаж байгааг эрдэмтэд онцолжээ.