Бельги дэх монголчууд хүмүүнлэгийн аян зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Бельги улсад амьдарч байгаа монголчууд “Монголчууд хамтдаа хүчтэй” хүмүүнлэгийн аян зохион байгуулж байна.

Гуравдугаар сарын 29-нд эхэлсэн тус аяны хүрээнд дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 4505 евро цуглажээ. Мөн маск, аарц, шар тос, чацаргана жимс, гурилын хандив өгч байгаа хүмүүс ч байгаа юм.

Хандивын мөнгө, хүнсний тусламжийг Бельги дэх өрх толгойлсон, олон хүүхэдтэй гэрбүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохион байгуулагчид дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд багтаан хүргэж өгөх гэнэ.

Хүмүүнлэгийн аяныг Онцгой байдлын газрын ажилтан асан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top