ЭМЯ: Арван өвчтөн БҮРЭН эдгэж, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.30/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 227 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.

Манай улсад нийт 466 хүн ажиглалтад байна. Өчигдөр 284 хүн ажиглалтаас гарчээ. Гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн халдварын нийт 38 тохиолдол илэрснээс 10 хүн эдгэж, эмнэлгээс гарсан. Үлдсэн 28 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Нийт 302 сэжигтэй тохиолдолд 5310 хүнийг ажиглалт, тусгаарлалтад оруулан, шинжилгээ авчээ. Сүүлийн 24 цагт 163 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  

Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхаарууллаа. Мөн олон нийтийн газарт бөөгнөрөл үүсч байгаа учир хүмүүсийг зай барихыг сануулав.  

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.153) 2020 оны 04 сарын 30

Яагаад дандаа хүнээс өө хайж бдаг хүмүүс вэ?\nОйлгоод уншаач

0  |  1
Irgen(202.126.89.189) 2020 оны 04 сарын 30

ГАРЧИГ НЬ ДЭЭР НЬ , ӨНӨӨДӨР НЭМЭЭД 10 ХҮН ИДГЭЭД ГАРСАН ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА

1  |  0
Top